ТУЛААНЧ Ч АМАРБАЯСГАЛАН ЯПОНД СУРСАН БОЛОВСРОЛОО МОНГОЛЫНХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНД ЗОРИУЛНА

71111111Мэргэжлийн кикбокс, мутай боксын дэлхийн аварга “Хар салхи” хочит Амарбаясгалан Япон улсад тулааны спортоор өндөр амжилт гаргаж байсны хажуугаар өөрийн мэдлэг боловсролдоо анхаарч Жосай олон улсын их сургуульд эдийн засагч мэргэжилээр бакалавар, магистрын зэрэг хамгаалсан байна. Ийнхүү тулаан ч Амарбаясгалан өндөр хөгжилтэй оронд суралцсан мэдлэг боловсролоо улс орон болоод төрсөн нутаг Дархан хотынхоо хөгжил цэцэглэлтэнд зориулахаар ханцуй шамлан оржээ. Тэрбээр саяхан Канагава мужийн Эбина хотын удирдлага болон бизнесийн салбарынханыг урин авчирч Дархан хоттой “Найрамдлын эгч дүү хот”-ын харилцаатай болоход гүүр нь болж уг хамтын ажиллагааны эхлэл амжилттай тавигдсан байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын дэвшилтэт техник технологийг Монголд нутагшуулах, бизнесийн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, спорт соёл урлагын салбарыг харилцан сурталчилах, суралцах мөн цаашлаад боловсорлын салбарт ихээхэн анхаарал тавьж ажиллах юм байна. Эдгээр ажилууд амжилттай хэрэгжсэнээр Дархан хот төдийгүй Монголын хөгжилд ихээхэн хувь нэмэр болохуйц ажлийн эхлэл тавигдах юм байна.

4411

 

 

эх сурвалж: www.choibalsan.mn


URL:

Сэтгэгдэл бичих