Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын үйлдэл бүрийг хүчний байгууллагынхан тагнаж байна

Монгол улсын Ерөнхийлөгч асан Н..Энхбаяр МАН-ын их хурлаас хойш хэсэг хугацаанд хэвлэлийнхнээс зайгаа бариад

байна. Гэсэн ч Н.Удвал, С.Молор-Эрдэнэ тэргүүтэй түүний “цэргүүд” МАХН-ын түр штаб гэгчийг байгуулж, намаа сэргээх ажлаа эхлүүлээд байгаа билээ. Тэрээр удахгүй “Монгол хүн зүтгэсэн хүндээ халтай”  гэх нэртэй захиалгат нэвтрүүлэг бэлтгэн өргөн хэмжээгээр цацахаар төлөвлөж байна.
Ж.Батмөнх гуай яаж өөд боллоо, Ю.Цэдэнбалын шарилыг ч авчрах хүн олдоогүй шиг их өр төлж, Мянганы замыг барих ажлыг эхлүүлсэн  Н.Энхбаяр даргыгаа ч бид муулж, гомдоож байна гэх агуулгатай уг нэвтрүүлгийг Ш.Гүрбазар хөтөлж, ард иргэдийг “нус нулимстай нь хутгаад өгнө” гэж Намбарван болон түүний “пи ар”-чид төлөвлөсөн бололтой.

Харин  улс төрийн томоохон акциуд төлөвлөж байгаа  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үйлдэл бүрийг  хүчний байгууллагынхан тагнаж, мэдээллийг нь бүртгэж байгаа юм байна. Тэр бүү хэл түүний уулзсан, ярьсан хүмүүсийг нь ч тагнаж байгаа аж.  Үүнийг ч  өчигдөр болсон АН-ын бүлгийн хурал дээр Монгол улсын тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг батлав.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэд уурсахдаа ” Чиний Н.Энхбаяртай хэдэн удаа уулзсан, юу ярьсныг чинь бүгдийг мэдэж байгаа шүү. ТЕГ-ын тусгай ажилтны мэдээлэл хангалттай цугларч байна”  хэмээн өгүүлж орхив.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих