ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 213 СУРГУУЛИЙН 97504 СУРАГЧДАД “ХҮНСЭЭ ЗӨВ СОНГОЁ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Захирагчийн  ажлын алба нийслэлийн 9 дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэстэй хамтран “Хүнсээ зөв сонгоё” сэдэвт сургалтыг ЕБС-уудын дунд  зохион байгууллаа. Сурагчдын хоол, хүнсний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, зөв хооллохын ач холбогдлыг таниулах, дадал олгох зорилготой энэхүү сургалтад ерөнхий боловсролын төрийн 119, хувийн 94, нийт 213 сургуулийн дунд, ахлах ангийн 97504 сурагчид хамрагдав.
p19kgq78r0p9lq431qheobcub22
Сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатны сургалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн Хүнс, хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нарт зохион байгуулсан. Хоёрдугаар шатны сургалтыг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл ерөнхий боловсролын сургуулиудын эмч, нийгмийн ажилтантай хамтран зохион байгууллаа. Сургалтаар сурагчдад хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэх, чанартай, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин, эмгэгээс өөрийгөө сэргийлэх, шим тэжээл багатай хийжүүлсэн ундаа болон чипс гэх мэт бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэйг анхааруулсан юм.

Сурагчдад хоногт хоол хүнсээр авах нийт илчлэг, хадгалах дэглэм, хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа анхаарах зүйл, аюулгүй хүнсний ач тус, хийжүүлсэн ундааны талаархи баримт мэдээ, бэлэн гоймонгийн сөрөг нөлөө, гурван цагаан хор, чанар аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, хэрэглэгчийн эрх, хэрэглэгчийн боловсрол, өдөр тутмын амьдралдаа мөрдөх дадал хэвшил, архи тамхины хор уршгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө


URL:

Сэтгэгдэл бичих