Роберт Паттинсоны 6 сая ам.долларын харшид зочлохуй /фото/

“Бүрэнхий″ киноны цус сорогчийн дүрээрээ олонд танигдсан Роберт Паттинсон Лос Анжелест маш том харштай ажээ. Тэрбээр энэ сууцаа сагсчин Карим Абдул Жабараас 2011 оны 9 дүгээр сард 6.2 сая ам.доллараар худалдан авсан байна.

Japan

Харин одоо зах зээлийн үнэлгээ нь 6.75 сая ам.доллар болж өсчээ. Паттинсоны тансаг байшингийн загварыг 1922 онд архитектор Стайлс О.Клементс гаргасан юм байна. Вааран хавтангаар бүрсэн хана, хуучны загварын ханын цаас, хар цагаан плитагаар бүрсэн шал, цэцэрлэг, усан сан, 4 ариун цэврийн өрөө, том танхим гээд залуу жүжигчний харшийн онцлогуудыг дурдаад байвал тун олон.

Эх сурвалж: MNB.mn


URL:

Сэтгэгдэл бичих