Г.Цэрэнтогтох хүү салхилж байна

2s3v1h1f3tfm8srcouij77hhu5

Дүрэлзсэн галаас дүүгээ авран өөрөө 80 хувийн түлэгдэлттэй амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан Г.Цэрэнтогтох хүүгийн биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа баяртай мэдээг дуулгая. Солонгос улсад эмчлүүлж буй Г.Цэрэнтогтох хүүг эмч нар өнөөдрөөс эхлэн гадаа 2 цаг салхилж болно гэжээ.

Хүүг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Солонгос Улсад шилжүүлэн эмчлүүлэхээр хандивын аян өрнүүлж, 100 сая орчим төгрөг цуглуулсан ч эмчилгээний зардалд нийтдээ 350-400 сая төгрөг шаардлагатай байсан юм. Харин МЗХ, түүний дэргэдэх байгууллага, жүжигчин Г.Ундармаа гээд олон сайхан сэтгэлт хүмүүс сайн үйлсийн хандивын аянг зарласан нь үр дүнгээ өгч  Г.Цэрэнтогтох хүү БНСУ руу явж, хоёр хөл, хоёр мөр, зүүн гарт арьс нөхөх хагалгаанд орж, зүүн чихэндээ косметик мэс ажилбар хийлгэсэн юм.

Тэгвэл өдрөөс өдөрт баатарлаг хүүгийн бие сайжирсаар одоо хөл дээрээ зогсож, алхаж эхэлжээ. Дашрамд дурьдахад, хүүг эмчилж байгаа БНСУ-ын эмнэлэг эмчилгээнийх нь зардлыг 270 сая төгрөг болгон бууруулсан бөгөөд Г.Цэрэнтогтохын эмчилгээнд одоо 50 гаруй сая төгрөг дутуу байгаа гэнэ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих