Такси дуудлагын үйлчилгээг хянан зохицуулах журмын төслийг хэлэлцэнэ

Манай улсад сүүлийн жилүүдэд такси үйлчилгээний салбар улам бүр өргөжин тэлсээр байгаа билээ.

Иймээс ШӨХТГ-аас аж ахуй эрхлэгчийн такси дуудлагын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зохицуулалтаар хангах, тэдний эрх, үүргийг тодорхойлох, эрх бүхий байгууллагаас хяналт тавих харилцааг тодорхойлох шаардлага гарч ирж буй учраас Такси дуудлагын үйлчилгээг хянан зохицуулах журмын төслийг боловсруулсан байна.

Уг журмын төслөө ШӨХТГ ирэх баасан гарагийн хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих