Яармаг-Түргэний гол чиглэлийн авто зам ашиглалтанд оров

Ялгуусан компанийн гүйцэтгэж буй, хуучнаар Яармагийн товчооноос Түргэний голын гүүр хүртэлх 8,6 километр авто замын ажил дуусчээ.

Энэхүү замыг хоёр сарын хугацаанд хийхээр төлөвлөөд байсан ч тус компани нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн аж. Тодруулбал, Яармаг-Түргэний гол чиглэлийн замын хуучин хучилтыг нь хусаж, хөрсийг нь нягтруулан ид хүйтнээс урьтаж хучилтын ажлаа дуусгасан байна. Энэ зам цаашдаа ирэх 2017 онд ашиглалтанд орох Улаанбаатар хотын нисэх онгоцны буудалтай холбогдоно.

Эхний ээлжийн 8,6 км авто замыг хүлээж авсан бол нисэх онгоцны буудлаас гарах 2,9 км авто зам, Дундговиос Өндөрдовтой холбох 6,1 км авто замын ажлыг ирэх оны дунд гэхэд ашиглалтанд өгөхөөр төлөвлөжээ.

Аймаг орон нутгийг холбосон авто замаар нисэх буудал ашиглалтанд орсон эхний жил зорчих нь. Тэгвэл иргэдийн ая тухтай, түргэн шуурхай зорчиход зориулж өндөр хурдны авто замыг тавихаар болсон байна.  Ирэх 2016 онд ажил эхэлж, 2018 онд бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байгаа аж.

Н.Алт


URL:

Сэтгэгдэл бичих