Цаг агаар: Ирэх долоо хоногт нийслэл орчмоор харьцангуй дулаан байх төлөвтэй

710cd34fe18b7c60644365b8b7ca6eb4ea44dbc2

Ус цаг уур орчны шинжилгээний газраас авсан мэдээгээр ирэх долоо хоногт нийслэл орчмоор харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Тухайлбал, даваа гаригт 7 градус, долоо хоногийн сүүлчээр 8-9 градус байх аж.  Мөн хур тунадас орохгүй бөгөөд салхи 6-10 м/с байх юм.

Баруун зүгийн нутаг:

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс  3 градус дулаан, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс бүх нутгаар хүйтэрч Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын зүүн, Завханы баруун өмнөд, Баянхонгорын өмнөд  хэсэг, Говь-Алтайн  ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Баян-Өлгий, Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна

Төвийн нутаг:

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн баруун хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар дунд үеэс хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.  Энэ сард Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн зүүн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Зүүн зүгийн нутаг:

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 0-5 градус дулаан буюу бүх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанднутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй. Энэ сард Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй

Говийн нутаг:

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, зөвхөн Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5+1.0 градусаар дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе ба эцсээр  нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сард Өмнөговийн баруун, Дорноговийн зүүн хэсгээр  олон жилийн дунджаас бага, Дундговь, Дорноговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих