Дэлхийн даамны аварга шалгаруулах тэмцээнийг Монгол хүн шүүнэ

fn-2

Туркийн Измир хотноо энэ сарын 25-31-нд зохион байгуулагдах даамын эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын төлөөх “тулаан”-д ОХУ-ын их мастер, дэлхийн долоон удаагийн аварга Александр Георгиев, Камеруны гроссмейстер, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африк тивийн олон удаагийн аварга Жанмарк Нжофанг нар өрсөлдөх гэж байна.

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ноос тус халз тоглолтыг шүүх шүүгчээр Монголын иргэн Чимэддоржийн Бат-Эрдэнийг томилжээ. Ч.Бат-Эрдэнэ нь Дэлхийн даамын холбооны дэд ерөнхийлөгч, Азийн даамын холбооны ерөнхийлөгч, МДХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих