Facebook-т танихгүй хүмүүстэй харилцах илүү хялбар болно

Facebook-т танихгүй хүмүүстэй харилцах илүү хялбар болно

Facebook тун удахгүй Message Request гэдэг горим хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр хэрэглэгчид танихгүй хүнээс ирсэн зурвасыг унших уу, эсвэл уншихгүй орхих уу гэдгээ сонгоход илүү хялбар болох аж.

Одоо бидний Facebook-т ашиглаж байгаа үүнтэй төстэй горим нь Other нэртэй хавтас юм. Найз биш хүнээс ирсэн зурвас бүгд энд хадгалагддаг. Гэхдээ ямар ч сануулга гарч ирдэггүй учраас хэрэглэгчид тэр бүр Other хавтсыг шалгадаггүй.

Жишээ нь миний хувьд бүтэн долоон сарын дараа хүний бичсэн зүйлийг харж байсан тохиолдол бий. Харин хэд хоногийн дараа нэвтрэх Message Request-ийн ачаар танихгүй хүнээс ирсэн зурвасыг хэрэглэгч шууд уншиж болно. Гэхдээ уншсан эсэхийг нөгөө хүн нь мэдэлгүй өнгөрөх учраас хариулах эсэхээ хэрэглэгч өөрөө л сонгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих