Монголд 1000 орчим цоохор ирвэс бий

Монголд 1000 орчим цоохор ирвэс бий

Цоохор ирвэс хамгаалах дэлхийн өдрийг энэ сарын 23-нд тэмдэглэлээ. Энэ амьтан дэлхийд нэн ховордсон, Монгол, ОХУ-ын Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор зүйл юм.
Өдөр ирэх тусам цөөрч буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс санал нэгдэж Бишкект болсон олон улсын хурлаас жил бүрийн аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан.
Цоохор ирвэс бол өндөр уулын эко системийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан учраас ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгаагийн нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана.
Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөн.
Тиймээс хамгаалалтын захиргаадтай хамтран “Монгол Улс, ОХУ-ын хил дагуух Сийлхэм, Чихачёвын нуруу, Цагаан шувуутын дархан цаазат газар дахь цоохор ирвэсний популяцийн мониторинг” сэдвийн хүрээнд судалгааны ажил явуулж, хамгаалах арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх ажлын хүрээнд цоохор ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүн гүйдэл шилжилт, идэш тэжээлийг судлах зэрэг ажлуудыг хийж байна.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих