11 настай охин зургаан хүний амийг аварчээ

Өнгөрөгч даваа гарагт БНХАУ-ын нэгэн эмнэлэгт 11 настай охин өөрийн бүх эрүүл эрхтэнээ зургаан хүний амь насыг аврахад зориулан донор болгож үлдээсэн байна. Тэрбээр өнгөрөгч долоодугаар сард Бээжингийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд сүүлийн хоёр сар эрчимт эмчилгээний  тасагт ухаангүй хэвтсэн аж.

Ү Тинг охины хувьд “myasthenia” хэмээх хүнд өвчнөөр өвчилсөн байсан бөгөөд түүний зүрх, элэг, бөөр зэрэг эрхтнүүдийг зургаан хүний амь насыг аврахад зориулсан талаар эмнэлгийн ажилтнууд ярьжээ.

Түүний энэхүү баатарлаг үйлсэд эмнэлгийн ажилчид хүндэтгэл үзүүлэн эрхтэнүүдийг авах хагалгааныхаа өмнө нэг минут дуугүй зогссон байна. Харин охины эцэг, эхийн салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа гурван цагийн турш үргэлжилжээ.


URL:

Сэтгэгдэл бичих