Өнөөдөр хил амарна

Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд буюу өнөөдөр тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.

Амралтын өдөртэй холбоотойгоор ОХУ, Хятад улсын хилийн боомтыг энэ сарын 12-13-нд түр хаахаар болсон байна. Бүх нийтээр амрах энэ өдөр буюу маргааш төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Мөн энэ үеэр “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болох аж. Энэ жил Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг зохиолч, яруу найрагч,соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёод хүртээхээр болжээ.

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих