“Нүүргүй хүн” нүүртэй боллоо

АНУ-ын иргэн, гал сөнөөгч 41 настай Патрик Хардисон 2001 оны есдүгээр сард шатаж буй байшингаас нэг эмэгтэйг аврах гэж байхад гэнэт дээвэр нуржээ. Тэрбээр азаар амьд үлдсэн ч нүүрэндээ хүнд гэмтэл авч, нүүрнийх нь ихэнх арьс түлэгдсэн байна. Гал сөнөөгчийг “нүүргүй хүн” хэмээдэг болсон байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл эмнэлгийн хяналтад байж, тусгай аппаратын тусламжтай амьсгалж байсан гэнэ. Америкийн мэргэшсэн эмч нар нүүргүй эрийг донорын тусламжтай дахин нүүртэй болгосон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

Донорыг Дэвид Родебауг гэдэг бөгөөд 26 настай аж. Залуу дугуйн спортын тамирчин байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард ослоор амиа алджээ. Түүний ээж “Миний хүү гал сөнөөгч болохыг хүсдэг байсан. Тиймээс хүүгийнхээ нүүр болон шаардлагатай зүйлсийг нүүргүй хүнд хандивлахаар боллоо” гэжээ.

Нүүр шилжүүлэн суулгах мэс засал Нью Йорк хотын “NYU Langone Medical Center”-д болсон байна. Хагалгаа 26 цаг үргэлжилжээ. “Патрикийн нүүрэнд 71 оёдол тавьсан” хэмээн доктор Эдиардо Родригуз мэдэгджээ. Тэрбээр “Хагалгаа их удаан үргэлжилсэн. Донорын тусламжтай Патрикийн нүүрний үхжсэн арьсыг сольж, шаардлагатай эмчилгээг хийсэн” гэсэн байна.

Нүүргүй хүн өчигдөр өөрийнхөө шинэ төрхийг харж, “NBS” телевизэд “Үнэхээр гайхалтай. Миний хүүхдүүд баярлах байх. Тэд ааваасаа олон жил ичсэн” гэж ярьсан байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Нэр: zochin Огноо: 17 November 2015

yamar saihan medee ve buh humuus az jargaltai eruul enh bgaasai

Сэтгэгдэл бичих