Г.Маралмаа, Т.Цогт нарын ялыг буурууллаа

144305309956033e2b890c2

             Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар өнөөдөр хэлэлцсэн юм.

          Хуралдаанаар тэднийг ялласан 100.1 гэх зүйл ангийг өршөөсөн байна. Улмаар тэдний ялын хэмжээг бууруулж, тус бүрт нь оноосон 24 жилийн хорих ялыг тус бүрт нь 22 жилийн хорих ял болгон бууруулсан байна. Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гарсан учраас одоо тэднийг хорих ангид хуваарилна. Т.Цогтыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангиудын нэгэнд хуваарилах бол Г.Маралмааг ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хуваарилна. Г.Маралмаа нь тус хорих ангид хүүхдээ 1 нас хүртэл хамт хоригдож байгаад улмаар хүүгээ 1 нас хүрэнгүүт нь асран хамгаалагчдаа өгөх юм.
         Сануулахад, хавтаст хэрэгт гэрчүүд тэднийг охиныг хэрхэн тарчлан тамлан зовоож байсан талаар мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгийг энд дарж унших боломжтой.
Г.Лхагваа

URL:

Сэтгэгдэл бичих