Замын-Үүдийн боомтод орон сууцны цогцолбор барьжээ

Замын Үүд боомтод үйл ажиллагаа явуулдаг Гадаадын иргэн, уг газар нутагт үйл ажиллагаа явуулдаг албан хаагчдын орон сууц, гадаадын иргэдийг түр саатуулах байр бүхий цогцолборыг барьж дуусгасан байна.

Энэхүү цогцолбор баригдсанаар хилийн боомтод ажиллаж байгаа цагдаа, хил, гааль, гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл бүрдэж байгаа аж.

Шинэ байрны нээлтийн ажиллагаанд Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хууль зүй дотоод хэргийн яамны газрын дарга Д.Мөрөн нар оролцжээ. Энэ хүрээнд сүүлийн жилүүдэд албаны хүмүүс төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлээд байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.