Шөвгөр Өлзийгөөс Европын казиночид залхжээ

Францад хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зохион байгуулсан нэгэн арга хэмжээнд тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчууд оролцжээ. Манай Элчин сайдын яаманд болсон энэ арга хэмжээнд эрүүгийн ертөнцөд “шөвгөр” гэх нэрээр алдаршсан Ж.Бат-Өлзий монголчуудынхаа хамт оролцсон байна.

Элчин сайдын яамныхан Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжилж явсан сэтгүүлчдэд “Элчин сайдын яамны ажилтнууд төдийгүй Шенгений орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудын ганц шүдний өвчин болоод байгаа хүн дээ” хэмээн “шөвгөр” Өлзийг тодотгон ярьж байсан гэсэн.

Европ руу гараад цөөнгүй жил болж буй энэ эр тэнд амьдарч буй монголчуудын төдийгүй нутгийн иргэд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудынх нь шүдний өвчин болоод байгаа бололтой юм. Бидэнд олдсон мэдээллээр Францын цагдаагийн байгууллагаас манай ЦЕГ-т саяхан нэгэн албан бичиг ирүүлсэн байна. Тэр бичигт Шенгений орнууд Монгол Улсын иргэн Ж.Бат-Өлзийгийн казинод орох эрхийг хязгаарласан тухай дурдаад иргэнээ татаж авахыг хүсчээ.

Ямар шалтгаанаар түүнийг мөрийтэй тоглоомын газарт оруулахгүй болсныг бид тодруулж чадсангүй. Эх сурвалжийн өгүүлснээр, удаа дараа зүй бус аашилж, луйвар хийхийг завдсан бололтой. Ж.Бат-Өлзийг Монголд хүлээсэн хүн цөөнгүй байгаа гэх юм билээ. Хамгийн их хүлээж буй хүний нэг нь нэгэн үе түүний найз явсан УИХ- ын гишүүн асан О.Чулуунбат.

Түүнийг Монголбанкны ерөн- хийлөгчөөр ажиллаж байхад найз “шөвгөр” Өлзий нь сая шахам ам.долларыг нь казинод тавиад туучихсан гэдэг юм. Түүнээс гадна хэд хэдэн хүнээс 600 хүртэл сая төгрөг залилан, дарамталж авсан хэрэг ч байгаа юм билээ. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс 1,8 сая ам.доллар залилан авсан гэх хэрэгт холбогдож байсан юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Нэр: иргэн Огноо: 11 December 2015

Төр төмөр нүүрээ үзүүлэх үү?
ер нь шенегений орнуудаар дүүрэн бгаа хулгай хийж бусдыгаа дарамталж амьдардаг нөхдүүдийг хөөж ирүүлээч эээ…………………
Зарим нэгийг нь Энхбатыг авчирдаг шигээ “Хурцдах” мэхээр ч болов ……….кк

Нэр: ЗОЧИН Огноо: 7 February 2017

ШӨВГӨР ӨЛЗИЙ ЭРДЭНЭТЭЭС 1 САЯ ДОЛЛАР ҮЕЭЛ АХ, ТЭР ҮЕИЙН ЭРДЭНЭТИЙН ГАДААД ХУДЛАДАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ, ӨНӨӨГИЙН ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД ГАНБАТЫН БУЯНААР ХУСААД ГАДАГШ ГАРСАН. АТГ, ТАГНУУЛЫНХАН ТҮҮНИЙГ АВЧРААЧ ЭЭ. УНГАРТ ГАНДИТАЙ НАЙЗЛААД, ХҮҮХДҮҮДИЙН ТЭМЦЭЭН ҮЙМҮҮЛЭЭД ЯВСАН. МОНГОЛД ТӨР ГЭЖ БАЙНА УУ?

Сэтгэгдэл бичих