Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

2c747efdedff22982dbbc265262ca7f1Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.


2016 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоод  секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 хэм, Увс нуурын хотгор,  Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 хэм,  Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар  17-22 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд Хангайн уулсаар, 27-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 26, 27-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.




URL:

Сэтгэгдэл бичих