Мөнгөний нийлүүлэлт 4.5 хувиар буурлаа

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өчигдөр Монголбанкнаас мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж хоёр хувь буурсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн, 20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн, 9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.

Түүнчлэн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч долоон их наяд 297 тэрбум төгрөг болов. Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу 141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2 хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллага, 34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагын зээл бүрдүүлж буй аж.

URL:

Сэтгэгдэл бичих