УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хууль бус томилгоо хийжээ

AТГ-аас УБТЗ ХНН-ийн дарга  Л.Пүрэвбаатар болон тус нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдсон Л.Даваапил нарт хариуцлага тооцох талаар Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ.

Л.Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвших үед нь АТГ-аас түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Улмаар Л.Даваапил нь хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.

Авлигатай тэмцэх газар Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоожээ.

Гэтэл УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар АТГ-ын шийдвэрийг үл хэрэгсэж, Л.Даваапилийг ажилд томилоод зогсохгүй өнөөг хүртэл ажиллуулсаар байгаа аж.

Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр шалгагдаж, шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ. Түүнийг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байгаа гэнэ.

Тиймээс хууль зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцохыг салбарын сайдаас хүсчээ.

Мөн сайдаас Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн  бөгөөд хариуг энэ сарын 21-ний дотор ирүүлэхийг хүссэн байна.

У.Сайхан


URL:

Нэр: зочин Огноо: 14 March 2016

Энэ Пурэвбаатар ашиг сонирхолын маш их зорчилтэй хулгайч ТЗ ын монгоор авгай хуухэддээ оймс бандааш хохний даруулга авна оортоо L570 авна хулгайч ялтан хунийг удирдах албанд авахыг хяталтын байгууллагаас хориглож байхыг ул ойшоож удирдах ажилд авна энэ нохорийг ТЗ аас хурдан зайлуулж хоронгийг нь хурааж шоронд хийх хэрэгтэй.Зоригт сайдаа энэ новшыг хурдан зайлуулаачээ.Зоригт миний. Хувьд хэнч биш гэж томорч явдаг хулгайч гэлээ шуу.

Сэтгэгдэл бичих