Бид эрүүл Монгол

3 сарын 18-ныг бид Зэвсэгт хүчний ойн баяр, Монгол цэргийн бахархалын өдөр гэхээсээ илүүтэйгээр эрчүүдийн баяр болгож хавтгайруулан тэмдгэлдэг болсоор удаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн НАМЗХ-ноос залуус эрчүүддээ хандан энэ 3 сарын 18 буюу монгол цэргийн бахархалын өдрийг АРХИГҮЙ тэмдэглэхийг Монголынхоо нийт залууст уриалжээ. Мөн энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн оюутнууд “Бид эрүүл Монгол” уриалгатай брошурыг жолооч нарт тарааж машин барьж байгаа залуусыг согтуугаар жолоо барихгүй байхыг сануулах гэнэ.

Жил бүр согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо тасралтгүй өсөх хандлагатай байгаа ба өнгөрсөн сард л гэхэд нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзлэж байгааг цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байгаа юм. Иймд залуус та бүхнийг архи согтууруулах ундаанаас татгалзаж зөв боловсон баярлахыг уриалж байна.

Эх орны төлөө халуун амиа ч өгөхөөс буцахгүй залуусаа

Эх орноо хамгаалахаас чинь өмнө архи таныг алж мэднэ


URL:

Сэтгэгдэл бичих