Инженер Ц.Бат ашиг сонирхлын зөрчилтэй

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8.119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалгажээ. Тэдний дундаас тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх 29 нэр дэвшигч байгааг тогтоосон байна. Гэвч тэдгээрээс таван нэр дэвшигчийг төрийн албанд томилсон зөрчил илэрчээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн дүү, нийгмийн сүлжээд “ИнженерБат” гэж танигдсан Ц.Батыг “МИАТ” компанийн ТУЗ-ийн гишүүнээр, ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар О.Лхагвадорж, Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар Ш.Гэрэлчимэг, Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар Д.Баттогтох, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан Замын орлогч даргад Л.Даваапил нарыг томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ.

О.Сайхан


URL:

Нэр: МОНГОЛ Огноо: 17 March 2016

ЭРҮҮЛ ГАЛЗУУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ АДГИЙН ЗАРГАЧ НӨХРИЙН АЖИЛ НЬ АМНААСАА ХЭР ХУРДАН ЮМ БОЛ ДОО………АН-Н БОЛОВСОН ИНГЭЭД ДУУССАН БАЙЖЭЭ………….ЕР НЬ Л БАЙХГҮЙ Л ДЭЭ

Сэтгэгдэл бичих