Өнөөдрийн зурхай /2016.05.11/

8d5dc90307d5ec72big (2)Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 11.  Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 5. Буд гараг. Хэрцгий охин одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номруулах, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал өсөж арвижна хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эсэргүүцэл, шүүмжлэлд бэлтгэлтэй байж, баримт нотолгоо бэлд. Тэгснээр та өөрийн зөв болохыг нотолж чадна. Уулзалт, бизнесийн яриа хэлэлцээр хийх амаргүй. Эрүүл мэнддээ санаа зовж байвал үзлэгт ор. Эрт өвчнөө эмчилснээр амархан үр дүн гарна. Гэр бүлийн нэг эсвэл хамаатан эмнэлэгт хэвтэж магадгүй, тэдэнд чадахаараа тусал.


Үхэр (4/20-5/20)

Эрч хүчээр дүүрэн байдал тань бүтээлч хандлага бий болгоно. Хайрын тухай ном зохиол унш. Эсвэл хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзах, романтик хөгжим, жүжиг үзэх зэргээр гайхалтай амарч болно. Одод эрхэсийн тохиол бүх зүйл бүтэмжтэй болохыг харуулж байна. Гүн ухаан сонирхогчдын уулзалтанд очсоноор танд таатай мэдрэмж төрүүлнэ. Биеэ тоосон байдлаа дарж чадвал, энэ өдөр таны хувьд нөхөрсөг, хөгжилтэй өнгөрөх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөөр хэлбэл та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл яг одоо аялалаар явахад хамгийн тохиромжтой үе. Интернетээс сонирхолтой аялалын талаар мэдээлэл авч, ер бусын газар нисэх онгоцны хямд тийз захиал. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол хов жив яригчдаас холхон бай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ажил хийхэд хэцүү юм шиг санагдаж магадгүй. Өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх боломж завшаан тохиолдох учраас удаан хүлээж буй найдвар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хичээ. Одоо байгаа хөрөнгө санхүүгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул мөнгөө хэтрүүлж үрэхгүй байх нь чухал. Банкны зээл, кредит картны зээлээ байнга хяна. Энэ нь орлого зарлагаа хянах сайн арга зам байх болно.


Арслан (7/23-8/22)   

Урам зоригоор ажлаа хийж эхэлж байгаа нь сайшаалтай. Ахиц дэвшилд одоо л сэтгэл хангалуун байна. Эсрэг талаас ирэх гэнэтийн саналыг сайтар тунгаан бод. Амьдралд таны өөрчлөлт шинэчлэл авчрах эсэх, найз нөхөд, хамтын ажиллагаа багтсан эсэхийг тодруулж мэд. Тэдний дунд ямар байр суурьтай байх эсэх нь хамгийн чухал. Хэт их хөөрсөн, яаруу сандруу байдал дарамт өгөхөөс гадна биеийн амрыг харах гээд байдаг занд сургаж магадгүй.


Охин (8/23-9/22)    

Ажлын нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулах цаг болжээ. Таны ажлын багаж хэрэгсэл орчин таны ажлын үр бүтээлийг нэмэгдүүлж чадаж байгаа эсэхийг судалж мэд. Зарим нэг нь сонгосон ажлынхаа талаар дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Хамт олон удирдлагатайгаа найрсаг харилцаа тоггоо. Та эрүүл мэнддээ анхаарч эрүүл тэжээлпэг хоол хүнс хэрэглэн, архины хэрэглээгээ багасгаж сайн унтаж амрахыг хичээ.


Жинлүүр (9/23-10/22)   

Та хайртай хүнээсээ магтаал, баярын үг сонсч, гэнэтийн бэлэг авах болно. Энэ өдөр маш азтайгаар эхлэнэ. Та хүүхдүүддээ маш их хайртай ч битгий их эрхлүүл, тэднийг энэ сард аюулгүй байлгахын тулд их хүч шаардагдана. Хуучин ажилтан та хоёрын хооронд шинэ хайрын түүх цэцэглэнэ. Гэр бүл, найзуудын тань сөрөг бодол таныг юу мэдэрч байгаад нөлөөлөх ёсгүй. Тэд өөрсдийнхөө айдсыг тань руу илгээж байна. Өөрийн тань эерэг шудрага зан чанар таны амьдралын маш том хуудас болж чадна. Хүн болгон чамтай дотно байхыг хүснэ. Гэвч зөвхөн хайртай хүнтэйгээ л хамт үлд.


Хилэнц (10/23-11/21)   

Өнөөдөр бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлнэ. Олон нийтийн өмнө илтгэл тавих байх. Одоо Cap таны гэрийн дотоод ажлыг илтгэдэг Хумхын орд руу шилжих тул ихэнх Хилэнц оройг гэртээ өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Ирэх амралтын өдрүүдээр төлөвлөгөө зохиож, гэр бүлтэйгээ илүү дотносохыг хичээ. Бусад хүний алдаа, хачин аашийг тэвчих тэвчээр бараг алга, тиймээ танай гэр бүлийн асуудлыг зохицуулдаг хэн нэгэнд бүхнийг даатга.


Нум (11/22-12/21)

Хувийн амьдралдаа гарах томоохон өөрчлөлтөд бэлд. Хэрэв энэ өдөр танилцсан хүн таны сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгуйг хичээгээрэй. Учир нь өнөөдөр та заяаныхаа ханьтай учрах магадпал өндөр байгааг од эрхэсийн байрлал харуулж байна. Хэцүү байсан жижигхэн төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр таны төсөөлөл, уран сэтгэмж нэмэгдэнэ. Зохиол туурвидаг, зурдаг, хөгжим бичдэг матрынхан өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих, хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно.


Хумх (1/20-2/18)   

Сансар огторгуйд олон зүйл болж байна. Зөрчилт үйл ажиллагаанаас болж уур хилэн бадрах төлөвтэй. Ямар шалтгаанаас болоод та уурлаад байгаагаа шалгаарай. Бусдыг буруутгаад ч таны сэтгэл санаа дээрдэхгүй. Cap хумхын орд дээр байрлаж байна. Эргэн тойрны хүмүүс таныг дэндүү муухай ааштай гэдэг бол өөрийгөө хөндлөнгөөс харахыг хичээ. Өөриинхөө төлөө ямар нэгэн юм хий, өөрийгөө амар тайван байлга.


Загас (2/19-3/20)

Шинэ өдөр эхэлж байгаа тул та урам зориг, төсөөлөн бодох чадвараар дүүрэн байна. Мөрөөдлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Өөрийн энэ байдлаа хянахгүй бол эргэн тойрны хүмүүс тань танд бага зэрэг санаа зовно. Та татгалзаж чадахааргүй олон саналаар дарагдах болно. Хэдийгээр юм бүхэн саадгүй байхгүй ч тааварлаж байсан боломж бололцоо тань ирэх сайхан цаг. Өнөөөдөр та нийгмийн болон материаллаг зүйлээ нэмэгдүүлэх хандлагатай

 


URL:

Сэтгэгдэл бичих