Л.Гантөмөр, Ч.Сайханбилэг нарын хэн нь АН-ын дарга болох вэ?

527-14707924038-10-3_700x700АН-ын бүлэг, фракцууд  намын даргын төлөө дотооддоо ширүүн тэмцэл хийж байна. Учир нь тэрийг, энийг дэвшүүллээ гэсэн мэдээлэл тасрахгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хувилбарууд байнга өөрчлөгдөж байгаа юм.

2016 оны УИХ-ын сонгуулиас хойш З.Энхболдын орхисон албыг  “шаварт унасан шарын эзэн” гэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  үргэлжлүүлж буй.
Тэгвэл энэ сарын сүүлчээр болох ҮЗХ-ны хурлаас намын даргын үүрэг гүйцэтгэгчийг  томилно.  Д.Эрдэнэбатаас гадна Р.Амаржаргал, С.Эрдэнэ,  Э.Бат-Үүл, Лу.Болд, Я.Санжмятав нарын нэр дуулдсан. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нар яригдаж байгаа  гэсэн мэдээлэл ч бий.
 Улс төрийн хүрээнд дуулдсанаар бол бусад хүмүүсийн хувьд олны хэл аманд “хаясан” өгөөш, өрсөлдөөн  Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нарын дунд өрнөнө гэсэн таамаг байна.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Нэр: Зочин Огноо: 11 August 2016

Сайханбалаа намын дарга болбол АН нэг мөр сүйрлээ л гэсээн үг

Сэтгэгдэл бичих