ҮНЭН ТОД АМЬДАРЧ ЯВАА ХҮН ХАРАГДДАГ, ГЭРЭЛТДЭГ

15027620_1570215583004050_9046878052541378325_nТанайд хоноё нэвтрүүлгийг саяхан үзэв.Бас FB дээр явж байсан “Хар сарнай ” хамтлагийн дуучин Амраагийн талаарх сайхан дурсамж, түүний доор бичсэн сэтгэгдлүүд дотроос ч түүнтэй уулзаж учирч, таарч явсан хүмүүсийн бичсэнийг уншиж байв.

Иймэрхүү сайхан чанарлаг хүмүүсийн тухай унших, үзэх үнэн юм харах мэдрэх гэдэг үнэхээр их завшаан шүү.

1990 ээд оныхны бидний үеийнхний уран бүтээлч энэ залуугаар бахархан баяслаа.

Худал хуурмаг, дүр исгээгүй ийм хүмүүст үнэхээр хайртай.

Амьдрал юутай сайхан, үеийн үед ийм сайхан үлгэр дууриалтай хүн чанартай, дүр исгэгч биш үнэн тод амьдрах залуус бүхий л салбарт од мэт тод гэрэлтэн буй.
Аз жаргалыг хүсэе, хүсэе Амраа чамд болон гэр бүл үр хүүхдэд тань.

Аргагүй л удам судар сайтын үр удам юм даа Амраа.

Бахдан баярлалаа. Тод асаж буй худал хуурмаггүй, үнэн гоё гэрлэнд тань дулаацлаа.

Хулганайн Тэргэл Чикаго хот

https://www.facebook.com/photo.php?fbid=1570215583004050&set=a.549651188393833.140469.100000468710420&type=3&theater


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих