НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА

Анхдугаар уулзалт-Networking event

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг зохион байгуулж буйтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, АНУ-д их сургууль төгсөгчдийн холбоо-МАSA, Монголын банкны холбоо, Монгол Улсын Их Сургууль хамтран “НОГООН ЭЛЧ” анхдугаар уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна. Иргэн бүрийн байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальд ээлтэй, зөвхандлага, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах хүсэл, эрмэлзэл бүхий байгууллага, хувь хүмүүсийн сайн дурын холбоог хөгжүүлэх, хамтран ажиллах эхлэлийг тавих, олон нийтэд мэдээлэл өгөхөд уг үйл ажиллагааны зорилго чиглэгджээ.

Уг уулзалтад Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам, гадаадын элчин сайдын яамд, үндэсний их дээд сургуулиуд, гадаадад их дээд сургууль төгсөгчдийн холбоод, банк, санхүүгийн салбар, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож шинэ санаа, санаачлага, шийдлийн тухай хэлэлцэж байна.

НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА
НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА
НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА
НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА
НОГООН ЭЛЧ САНААЧЛАГА

URL:

Сэтгэгдэл бичих