ОХУ, Турк, Сирийн хойд нутагт цэргийн хамтарсан ажиллагаа явуулж байна

2378690a7b65d71e99da836c3a0c2222_x3Сирийн хойд нутагт хүчээ төвлөрүүлж байгаа “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчдын эсрэг ОХУ, Турк 2 хамтарсан агаарын цохилт өгч эхлээд байна. Энэ нь Турк ОХУ-ын онгоцыг устгаснаас хойш анх удаагаа тус 2 улс цэргийн хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм.

ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдах газрын дарга, дэслэгч генерал Сергей Рудской энэ тухай хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, Оросын нисэх хүчний 9 онгоц болон Туркийн 8 бөмбөгдөгч онгоц Сирийн хойд хэсгийн Ал-баб хотод агаарын цохилт өгсөн байна. Энэ үеэр нийтдээ 36 байг устгаж, ажиллагааг амжилттай дуусгасан гэж тэрээр мэдээлсэн юм. Тэдний цохилт өгсөн Ал-баб хот нь Туркийн хилээс 20 км-ийн зайд оршдог, Курдын босогчид олноороо суурьшсан газар юм.

Иймд Турктэй эртнээс дайсагнаж ирсэн Курдын босогчдыг устгах ажиллагаанд Турк, Орос 2 хамтарч орж байна. Сирид сүүлийн 5 жилийн турш өрнөж байгаа дайн самуунд засгийн газрын хүчин, босогчдоос гадна олон зэвсэгт бүлэглэлүүд татагдан орсон. Иймд энэ дайныг зогсоохын тулд тэдэнтэй тэмцэх шаардлагатай байгаа юм. Үүнд ОХУ, Турк, Иран хүчээ нэгтэн идэвхийлэн орж байгаа бөгөөд Сирийн хямралыг эцэслэх асуудлаарх энхийн хэлэлцээрийг Казахстанд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Энэ хэлэлцээнд АНУ-ыг оролцохыг ч мөн урьсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих