З.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдов

vvffdd

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Тамгын газрын даргаараа Зандаахүүгийн Энхболдыг томилсон байна. З.Энхболд нь Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм. Тэрбээр ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль, Монгол Улсын Их сургууль, АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.

Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр, ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байв.

З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар тус тус ажиллаж байсан билээ.


URL:

Нэр: иргэн Огноо: 15 July 2017

Мэдээ үзэх гээд зурагт асаах бүрт л энэ муухай ааштай хүн олны өөдөөс духаараа хараад суугаад байсан. Ашгүй нэг арилж олныг амраалаа гэсэн чинь дахиад л гараад ирлээ. Бас тэр Д. Эрдэнэбат билүү нэг айшгийн царайтай, хэрүүлч, уурхайн слесарь байна. Эд нар нүднээс далд орж өгөхгүй юмаа.

Сэтгэгдэл бичих