УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд захидал илгээлээ

Тус бүлгэмийнхэн өглөө 11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ.

Гэтэл энэ хуралд нь нэг л сонины сэтгүүлч ирсэн учраас 13:00 цаг хүртэл хойшлууллаа хэмээсээр нэлээд бухимдалтайгаар хэвлэлийн хурлаа эхэллээ. Тэд энэ удаад Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын нэр бүхий 56 гишүүнд хаягласан захидал илгээхээр болжээ.

Захидлын гол агуулга нь “Монголын ард түмнийг олон жилийн туршид тэжээх ёстой Оюутолгойн орд газрын гэрээ нь ихээхэн хуудуутай төдийгүй харийнханд ашигтай Монголын ард түмэнд халгаатай гэрээ болсон гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс Монголын ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг өөрчлөх, хамгийн багадаа Монголын тал ашгийн 60 хувийг эзэмших бүрэн эрхтэй байх талаар гэрээг өөрчлөхийг шаардаж буй”-гаа илэрхийллээ.

Мөн үүнээс гадна тус орд газарт ажиллаж байгаа монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх гадаад ажилчдын тоог хязгаарлах хэрэгтэй гэдгийг тусгажээ. Тэд цаашид энэ мэтчилэн төрд шургалсан луйварчдын булхайг илчлэх болно гэлээ.

П.Дөлгөөн


URL:

Сэтгэгдэл бичих