Сая гаруй хүндээ “хөл хорио” тогтооно гэчихээд Ц.Сандуйгийн өмнө сөхрөхийн учир юу вэ?!

4-11-3-550x300Энэ жил хэд хэдэн гүүрэн гарц барина гэж байна. Ингэхийн тулд намар хүртэл зарим газарт зам хааж, машин тэрэгтэй хүмүүс долоо хоногийн хоёр өдөрт дугаарын хязгаарлалтад орохоор болж байх шиг байна.

Энэ талаар иргэдийн саналыг авч байгаа ч “…Нийслэлийнхэн маань дэмжлээ” гэсэн дүн урьдчилаад гарчихсан байж магадгүй гэцгээж байна. Үнэн эсэхийг бүү мэд.

Шинээр барих гүүрэн гарцуудаас анхаарлын төвд байгаа нь Замын цагдаагийн ойролцоох нь юм. Учир нь сар гаруйн өмнөөс энэ гүүрэн гарцын эргэн тойрон дахь газартай холбоотой асуудал босч ирсэн.

Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн байгаа юм. Тэднээс “Шунхлай”, “Жаст”-ын ШТС-ууд, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20-иод нь газраа чөлөөлж өгсөн талаар НЗДТГ-ын сайтад мэдээлжээ. Гэхдээ “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК буюу хүүхдийн паркийнхан газраа өгөхөөс татгалзсан байна. Үүнээс гадна уг гүүрэн гарцны яг төв хэсэгт НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн МИНТ баар буюу HOME PLAZA-гийн барилга шовойгоод үлдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, гүүрэн гарцны зургаас харахад хойноосоо урагш явах урсгалын баруун гар тийш эргэж буусан туслах зам Ц.Сандуй даргын байшинг могой шиг ороогоод буух юм байна лээ. Эх сурвалжуудын ярих нь, байшинг тойруулахад шууд бууснаас урт болно. Тэр хэрээр төсөв хөрөнгө нэмэгдэх нь тодорхой гэж байгаа юм.

За энэ яахав, эрх барьж байгаа хойно хожим улс, татвар төлөгчид төлөх зээлийн хөрөнгийг зарчихаж болно.  Зарах нь ч тодорхой байх. Үүнээс гадна газраа чөлөөлсөн компаниудад олгох нөхөн төлбөр нь гүүрэн гарц барих хөрөнгөөс ч давж мэдэхээр болсон тухай зарим хэвлэл мэдээлээд эхэлсэн байна.

Хамгийн гол нь Ц.Сандуй даргын өндөр байшин үзэгдэх орчныг хязгаарлаж, гүүрэн гарцан дээр хөдөлгөөнд оролцож байгаа машинууд осол аваарт өртөх магадлалыг нэмнэ. Үнэнийг хэлэхэд тэр байшин одоо ч ихээхэн асуудалтай. Ц.Сандуй даргын HOME PLAZA-гийн хоёр талын замд явган хүний гарц гэж байхгүй. Урд хойноосоо хэд хэдэн туслах замаас орж