ЭРЧҮҮД НИЙЛЖ НЭГНЭЭ ХҮЧИРХИЙЛСЭН ЖИГШҮҮРТ ХЭРЭГ ГАРЧЭЭ

20084

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн гуравдугаар сард зочид буудалд ой найман сартай хүү хүчирхийлүүлсэн цочирдом хэрэг гарсан талаар улс орон даяар шуугиж, хүүхдээ хүчирхийллийн эсрэг золиос болчих вий гэж айж эмээсэн монголчууд дуу хоолойгоо нэгтгэж, Сүхбаатарын талбайд нэг өдөр жагсаал зохион байгуулсан билээ.

Төрийн өндөрлөгүүдэд “Хүчирхийллийн хуулийг чангалаад өгөөч” гэж бичиг цаас хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй өнөөдрийг хүрэв. Түүнээс хойш хэдэн хүүхэд, хэдэн эмэгтэй, хэдэн эрэгтэй хүчирхийлэлд өртөж хохирсныг бид мэдэхгүй. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг өдөр алгасалгүй хэд хэдээрээ бүртгэгдсээр байна.

Хүчирхийлэл гэх аймшигт хэрэг улам бүр зэрлэгшиж, улам бүр байж боломгүй санаа сэдэлтэй болсоор байгаа нь айдас төрүүлнэ. Эмэгтэйчүүд, хүүхдүүд л хүчирхийлэлд өртөөд байна, эрчүүд л хүчирхийлэгчид гэсэн бидний ойлголт хуучирч буй бололтой.

Учир юу гэвэл нас биед хүрсэн эрчүүд ч хүчирхийлэлд өртөх болсон харамсалтай ч гэмээр, гайхаш барам хэрэг өнгөрсөн сарын 21-нд нийслэлд гарчээ. Тодруулбал, тэр өдөр Баянгол дүүргийн … дугаар хороонд байрлах “Д” гэх зочид буудалд хэсэг залуус архидан согтуурч, улмаар нэгнээ нийлж хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан байна. Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 31 настай В гэгч залуу бусадтайгаа бүлэглэн, 20 настай А гэх залууг хүчирхийлсэн хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж буй ажээ.

Эрчүүд эрчүүдээ хүчирхийлдэг болсон энэ нийгэмд бид юунд, хэнд итгэж амьдрах вэ. Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар аливаа гэмт хэргийн 80-90 хувь нь согтуугаар үйлдэгддэг байна. Тодруулбал, хүний амь насыг хохироох, золгүй байдлаар амиа алдах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, хүчин, хулгай, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн гол шалтгаан нь архи болоод байгааг цаг үргэлж анхааруулсаар буй. Гэвч монголчууд архиндаа хяналт тавьж чадахгүй байгаа нь эдгээр гэмт хэргүүд үйлдэгдэн, цаг хугацаа, нийгмээ дагаад арга нь улам нарийсч, зэрлэгшиж байгаа нь харамсалтай.

 http://amjilt.news/19937

URL:

Нэр: зочин Огноо: 8 May 2018

Монгол улсын эрүүл мэндийн дээд мэргэжилтэн бэлтгэдэг АШУҮИС гэх улсын ганц сургууль бий. Түүнийг удирддаг захирал болох Г.Батбаатар анагаахын оюутан охидоор зугаагаа гаргаж албан тушаал, эрх мэдлээ ашиглан бэлгийн дарамт учруулдаг болон зарим нэг бүсгүйчүүдийг заавал өвөртөө оруулж байж ажилд авдаг. Тэгвэл саяхан энэ явдлын нэг нь олны нүдэн дээр илчлэгдэн булайгаа дэлгэнэ гэгч болсон байна.
Тодруулбал, 2018 оны 5 дугаар сарын 6-ны ням гаригт улсын нэгдүгээр амаржих газарт өөрийн охин гэх тайлбартайгаар 25 настай Э-г дагуулан ирж төрөх эмнэлгийн эмч Бадрахаар түрий барьж уг эмэгтэйг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлсэн байна. Улмаар эмэгтэйн биеийн байдал хүндэрч эхлэхэд Улсын нэгдүтээр төв эмнэлгийн мэс заслын тасгаас зөвлөх эмч дуудан үзүүлэх үед охины ар гэрийнхэнтэй муудалцан улмаар “…энэ бол миний том охин, залуу насны минь алдаа байсан ч би харж хандаж байдаг ” гэхчлэн дайрч давшихад охины ээж болох эмэгтэйд олны нүдэн дээр ил цагаан худал хэлж уурлаж бухимдан олныг доромжилсон байна. Үнэн хэрэгтээ охины аав ч биш өөрийнх нь сургуулийн төгсөгч Э гэгч эмэгтэйг жирэмсэн болгоод улмаар үр зулбуулдаг эм уулгасан боловч дутуу үр зулбан гарсны улмаас эмэгтэйн бие муудаж халууран хүндэрч ирсэн байна. Түүгээр ч зогсохгүй эмэгтэйд бэлгийн замын халдварт өвчин халдаасан нь өвчнийг хүндрүүлэх нөхцөл болсон байна. Эмэгтэй 6-ны оройдоо мэс засалд орж саваа тайруулсан ба хэвлийн хурц үрэвслээр хэд хэдэн гуурс гэдсэндээ тавиулж мөн бэлгийн замын халдвар өвчний эмчилгээг хийлгэж байгаа гэнэ. Энэ мэтчилэн эрүүл мэндийн сургуульд эрдмийг түгээх захирал нь эрдмийг биш эмгэг өвчнийг түгээж эрүүл сайхан эмэгтэйн савыг хүртэл тайруулж яваа энэ 50 нилээн гарсан этгээдийн дураараа авирлахыг төр засаг нь зүгээр хараад сууж болох уу?!
АШУҮИС-н захирлын албыг 5 дахь жилдээ хаиж буй энэ этгээд хувьдаа 5 том лабортортой бөгөөд захирал болсноосоо хойш бүгдийг нь байгуулсан байдаг. Мөнгөөр асуудлыг шийдэж болдог гэдгийн тод жишээг үлгэрлэн харуулсан нь саяхан энэ оны 1 дүгээр сард боловсролын сайд Цогзолмаа ажлаас нь чөлөөлнө хэмээн олноо зарласан боловч дээгүүр доогуургүй гүйж 500 гаруй сая төгрөгийг сайд дарга нарт өгч байж тогтсон гэх яриа байдаг. Олны үг ортой гэж бас бий.
Энэ мэтчилэн дээрх эмэгтэйн хувь заяаг мөнгөөр амыг битгий таглаад таг чиг болгоосой гэж хүсэж байна. Төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ.

Сэтгэгдэл бичих