Баянзүрх дүүрэг дэх баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийжээ

20277

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 00 цагаас 04 цаг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад шөнийн шалгалт хийв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017-2018 оны Тусгай зөвшөөрөл  сунгах, шинээр олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай тушаалын хэрэгжилтийг шалгах, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа талаар ирүүлсэн гомдол, цаг үеийн шаардлагаар шөнийн болон гэнэтийн шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, оршин суугчдаас удаа дараа ирсэн гомдлын дагуу 2018.04.26-ны шөнийн шалгалтад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 11 баар-караоке, 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй 8 нийт 19 баарны үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт хийв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,  Хэв журмын хэлтэс хамтран 2018 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 00:00-03:00 цагийн хооронд хяналт шалгалтаар ажиллалаа. Шалгалтаар 3 дугаар хорооны 11, 7 дугаар хорооны 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад 01:30 цагт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сондуулт эг ХХК-ий Моника баар 21 насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Гүжир тэнгэр” ХХК-ний үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн тул торгуулийн арга хэмжээ авч ажилласан юм.

3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “АЭБ”ХХК-ний бааранд их засвар хийж байсан тул сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Чимээ их гаргаж байсан “АЭБ” ХХК-ний караокег хаалгаж, үйл ажиллагааг түр зогсоосон.

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд байрлах түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэж, зам засварын ажил хийгдэж байгаатай холбоотой гудамж талбайд хөл хөдөлгөөн багатай байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


URL:

Нэр: Z Огноо: 1 May 2018

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

Нэр: Z Огноо: 1 May 2018

Ж.Сүхбаатар: “Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно. Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ. Авлигачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна. Тэгээд манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн…” гэжээ.
-Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм
- Хотын фракцын толгойлогч М.Энхболдыг хөдөлгөгч хүч нь үргэлж Т.Бадамжунай байсаар ирсэн гэдэг.

Сэтгэгдэл бичих