Архидалтай тэмцэж байсан арга барилаас…

“Соц” нийгмийн үед аймгийн хуулийн байгууллагын ажилтнууд, хуульчид, албан байгуулпага болон хэрэг цөрчилд орж байсан хийгээд орж болзошгүй хүмүүсийг хариуцан авч, хамт олны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зайлшгүй мэдэж байвал зохих хууль тогтоомжоор хичээл заах, АСК тэмцээн зохиох, лекц яриа хийх, ганцаарчлан уулзаж, хуулийн зөвлөгөөн өгөх, амьдрал ахуйд нь туслах, ажилд оруулж, дахин хэрэг зөрчилд орохоос нь урьдчилан сэргийлдэг байв.

Харин 1990 оноос энэ ажил мартагдаж, “Хүний эрх” гэж, цээжээ “Дэлдсэн” хүмүүс олширч, үүргээ умартан, хууль ёсыг үл хүндэтгэн, “архин далайд” умбаж, хэрэг зөрчилд орж, алдар нэрээ гутаах болсныг дараах тоот үзүүлэлт бэлхнээ батлана.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, манай улсын хүнд жилд 28 л архи, 270 хүнд нэг архи борлуулах цэг оногдож, архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо энэ оны байдлаар 55.2 хувь болж нэмэгдэж, жилдээ 140 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэж, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12 гаруй мянган хүн байдаг ажээ.

Архидалтын улмаас золгүй тохиолдлооор жилд 1000 орчим хүн хорвоогоос “цаг бусаар” буцаж, архинаас үүдэлтэй гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэлд, 43.7 хувь нь хөдөө орон нутагт гарч байна. /Нийгмийн толь сониноос/ Тэгвэл манай аймагт энэ оны эхний 11 сарын байдлаар ууж согтуурсны улмаас 1690 хүн эрүүлжүүлэгдэж 73 хүн баривчлагджээ.

Иймээс архидалттай тэмцэж байсан, зарим ажлын арга барилаас бичихийг зорилоо.

-Архи ууж, ажил цалгардуулж байсан, хүмүүсийг цаг тухайд нь хамт олны хурал зөвөлгөөнөөр хэлэлцэж, бурууг нь ойлгуулж, амлалт үүрэг авахуулж байсан. Мөн байнга архи уудаг хүмүүсээр дахин архи уухгүй гэсэн баталгааг бичгээр авч, дугтуйнд хийлгэж өөрөөр нь наалган хадгалах, архины хор уршгийн галаар сэдэв өгч бэлтгүүлэн хамт олонд нь яриа хийлгэх, архи байнга хэрэглэдэг хүмүүсийг гэр бүл, ах дүүсийн зөвлөгөөнөөр хэлэлцэж бурууг ойлгуулах, амьдралдаа архи уудаггүй буюу архинаас гарсан хүмүүсийг архи уудаг хүмүүстэй уулзуулж туршлагыг яриулах, ууж согтуурсны уршиг хохирлын талаар тод баримт жишээ, баримттай кинотой ухуулга хийх.

Мөн архидалттай тэмцэх талаархи хууль тогтоомжоор “АСК, АХА” зэрэг тэмцээнүүдийг явуулах, архаг архичдыг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлж эрүүлжүүлэх, архидалтгүй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, ах дүүсийн туршлагыг судалж дэлгэрүүлэх, согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг хүмүүст холбогдох хууль тогоомжоор хичээл зааж, хэрэгжүүлэхийг шаардаж, биелэлтийг шалгах.

Архидалттай хэрхэн тэмцэх, арга замын талаар онол практикийн хурал хийх, архидалтын эсрэг хууль тогтоомжийн биелэлтийг үзвэр, үйлчилгээний газруудад наах шалгаж илэрсэн зөрчлийг олондил тодоор мэдээлж байх, олны санал оломгүй далай гэгчээр сонины бага хурал хийж, зохих ажилдаа мөрдөх, архигүй аймаг болоход ард нийтээрээ идэвхтэй оролцоцгоохыг уриалж байна.

Л.Сэлээд /ахмад прокурор/
Эх сурвалж: “Завхан”


URL:

Сэтгэгдэл бичих