“Улаанбаатар смарт карт”-ынхан чадчихсан юм, ултай байж өөрөө шинийг сэд, М.Халиунбат минь!

5bc164b7a588a1.07509546НИК-ийн Халиунбат гэж дориухан, залуухан бизнесмэн гарч ирлээ гээд шуугиж явсан цаг саяхан.

МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн. МУИС, Скайтел, Таван богд, НИК гээд Монголын томоохон компаниуд, бас бус жижиг аж ахуйн нэгж гээд 2001 оноос хойш 10-аад компанид дунд, дээд албан тушаалд ажиллачихсан М.Халиунбатыг Монголын эдийн засаг, бизнесийн салбарынхан, бас улс төрийн хүчнүүд ч тоож харж байв.

Тиймээс МАН өөртөө элсүүлж, улмаар НИТХ-д нэр дэвшүүлсэн. Тэр сонгогдсон.

НИТХ-д орж ирээд мань залуугийн үнэн төрх ил болж, өдгөө өөртөө саад болсон гэж үзсэн зарим байгууллага, аж ахуйн нэгжийг баруун, солгойгүй “балбаж” суух болов. Товчхондоо, М.Халиунбат НИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалыг хүсэлдээ хүрэх шат, хүссэнээ авах хэрэглүүр гээд ойлгочихжээ. Тэр хүнээ байв.

Яг өнөөдөр М.Халиунбатын бай нь “Улаанбаатар смарт карт” ХХК болоод байна. М.Халиунбат ам нээх болгондоо энэ компанийг муулж, үйл ажиллагааг нь харлуулж суудаг болов.

Улс амьтны ярих нь М.Халиунбат “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн байр суурийг эзлэх бизнес төлөвлөгөө боловсруулчихаад гүйгээд байгаа гэх юм билээ.

Жишээ нь “Бид өнөөдөр нийтийн тээврийн ухаантай системтэй болсон. Ийм системтэй болохын тулд 13 сая доллар зарцуулсан гэж байгаа. Харамсалтай нь би энэ ажлыг ухаантай гэж ерөөсөө хэлмээргүй байгаа юм. Гэрээ ёсоор бол 2016 оны наймдугаар сар гэхэд бүх систем нь суурилагдаад , жигдэрчихсэн байх ёстой байсан ажил 2017 оны гуравдугаар сард систем нь хөгжиж дуусаагүй, бүтэн хяналт тавьж чадахгүй байсан. Бид ухаалаг системийнхээ ачаар нийтийн тээвэртээ зарцуулж байгаа мөнгөө хянаж чадахаа больчихсон.

Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа ААН, үүнийг нь хянаж байх ёстой компани хоёр хоорондоо хуйвалдаад ч байгаа юм уу, яагаад байгаа юм бүү мэд. Ямар ч л байсан машин цагийн гэдэг нэртэй зардал жилээс жилд өсөөд байгаа. Яг үнэндээ энэ хугацаанд нийтийн тээврийн автобусны тоо, тэдний явж байгаа рейс, зорчигчийн тоо нэмэгдсэн үү гэвэл үгүй.

Нийтийн тээврийн санхүүжилт үндсэндээ хоёр том хэсгээс бүрддэг эхнийх нь нөхөн олговор /нийтийн тээврээр үнэгүй зорчдог 44 хувь/ 2014 онд 54 тэрбум байсан бол өнөөдөр 29.7 бол буурсан. Яагаад гэвэл “Ухаантай” систем гарснаар яг хэрэгцээтэй хүмүүс нь л нөхөн олговор авдаг болсон. Энэ тус системийн сайн тал нь.

Харамсалтай нь нөгөө талд машин цагийн зардал гэж нэг зардал байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр “ухаантай” систем маань энэ автобус тэдэн удаа рейс хийсэн шүү гэдэг тоог гаргаж ирдэг. Тэр тоонд нь үндэслээд нийслэлийн төсвөөс явсан цаг болгоноор мөнгө өгдөг. Энэ зардал 2014 он огт байгаагүй 0, 2015 онд 21 тэрбум байсан.

Харин өнөөдөр 53,4 тэрбум төгрөг болсон. Нийслэлийн урсгал төсвийн 3-ны 1 хувь нь нийтийн тээврийн урсгал зардал болчихсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар удахгүй нийтийн тээвэртээ бүдэрч унах гэж байна гэсэн үг. Хэрэв энэ янзаараа зардал нь өсч явсаар 130 тэрбумд хүрвэл Улаанбаатар хотын бүх иргэдийг тэр чигт нь үнэгүй явуулах хэмжээний зардал болно” гэж ярьж байгаа юм.

Энэ бол М.Халиунбатын ганцхан удаагийн ярилцлагын хэсэг. Ингэж ярихдаа тэр “Улаанбаатар смарт карт”-ын үйл ажиллагааны буянд нийфслэлийн төсвөөс гардаг байсан нийтийн тээврийн нөхөн олговор буусан гэдгийг маш зөвөөр ойлгож явдгаа хэлсэн байгаа юм.

Гэсэн атлаа “Харамсалтай нь нөгөө талд машин цагийн зардал гэж нэг зардал байдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр “ухаантай” систем маань энэ автобус тэдэн удаа рейс хийсэн шүү гэдэг тоог гаргаж ирдэг. Тэр тоонд нь үндэслээд нийслэлийн төсвөөс явсан цаг болгоноор мөнгө өгдөг. Энэ зардал 2014 он огт байгаагүй 0, 2015 онд 21 тэрбум байсан. Харин өнөөдөр 53,4 тэрбум төгрөг болсон” гээд л хадуураад явчихаж байна.

Машин цагийн мөнгө хэмээх автобус бүрийн хүн зөөж зорчсон цаг бүрт 33 орчим мянган төгрөг бодож олгодог явдал нийслэлийн өмнөх удирдлагуудын үеэс эхэлжээ. Ийм байдлаар жилд 30-40 тэрбум төгрөг автобусын компаниудад очдпог юм байна л даа.

Угтаа энэ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-д падлий ч үгүй эд ажээ.Ерөөс энэхүү “машин цагийн мөнгө” автобусны компаниудад л очдог. Машин цагийн мөнгө байна уу үгүй юу гэдэг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хамаагүй гэсэн үг.

Тэгээд ч  -ийг байхгүй болгоно гэвэл автобусны хэдэн компанид очдог хэдэн төгрөг л хасагдана гэхээс “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “үс” ч хөдлөхгүй.

Нөгөөтэйгүүр машин цагийн мөнгө үнэхээр нийслэлийн төсөвт дарамт болоод, хасах танах хэрэгтэй байгаа юм бол тэр эрх нь НИТХ-ын төлөөлөгч, нөхөр М.Халиунбатад өөрт нь байна. Өөрөөр хэлбэл, НИТХ-аар шийдээд л болно гэсэн үг.

Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тухайд үүргээ 100 хувь биелүүлчихсэн. Бид юмыг амархан мартдаг улс. Гуравхан жилийн өмнө автобус бүр кондуктортай, тал зорчигч тасалбараа авдаггүй л байсан шүү дээ. Дээрээс нь кондуктор, зорчигч хоёрын хэрүү автобус бүрт л явдаг байлаа.

Өнөөдөр яасан бэ. Автобус гэдэг арчаа муутай айлын гэрээс ч цэгцтэй, цэвэрхэн болчихоод байна. Ордог, буудаг хаалга нь тодорхой. Тэр автобусны жолооч, зорчигч аль нь ч стрессгүй.

Бас нийслэлийн төсвөөс урсдаг байсан өч төчнөөн нөхөн олговор цэгцэндээ орсон.

Тухайн автобусанд хэдэн зорчигч суусан бэ. Автобус тэр өдөртөө хэдэн рейс хийсэн бэ гэдгийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төхөөрөмжийн буянаар Нийслэлийн тээврийн газар мэддэг болчихсон шүү дээ.

“Улаанбаатар смарт карт” ХХК-ийг баалах гээд байдаг хүмүүс тасалбарын мөнгийг хэн хуваарилдгийг бас мэддэггүй юм байна билээ. Тэр мөнгийг чинь Нийслэлийн тээврийн газар л хуваарилдаг юм байна. Хэдийг нь автобусны компани руу, хэдийг нь “Улаанбаатар смарт карт” руу, хэдийг нь төсөв рүүгээ шингээх үү гээд л тэд л шийднэ.

Ер нь бол нийслэлийнхэн бид нийслэлд маань энэ шинэ соёлыг нэвтрүүлсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхболор, тус компанийн хөрөнгө оруулагч БНСУ-ын “Кореа смарт карт” компанийнханд талархах нь илүү бодит үнэнд нийцнэ. Тэд манай улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Юм болгонд цаг хугацаа бий. Энэ ажлын үр дүнг бодитоор үнэлэх цаг ирэх нь тодорхой юм.

Харин үүнийг харлуулан буруутгах ажилд хайран цагаа зарцуулж байгаа ноён М.Халиунбатад зөвлөх үг байна.

Хүн болгонд алдаа бий. Гэхдээ хэнийх нь илүү вэ гэдгийг уудлаад үзвэл сонин дүн гарч мэдэх л юм.

Чиний чадаад байгааг чамаас илүү чаддаг хүмүүс бий шүү гэдгийг мэдрэх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, “Улаанбаатар смарт карт”-ынхан чадчихсан юм. Тэд Монгол Улсын нийслэлийн хөгжилд болитой хувь нэмэр оруулсныг түүх үнэлнэ. Тийм болохоор ултай байж өөрөө шинийг сэд, М.Халиунбат минь!

Эх сурвалж: www.news1.mn


URL:

Сэтгэгдэл бичих