“Хориотой хот”-ын “хориотой” газар бие засжээ

2082

Бээжин хот дахь “Хориотой хот”-д 3-5 орчим насны хүүгээ зориулалтын бус газар бие засуулж буй ээжийн зураг Weibo сүлжээнд өнгөрөгч долоо хоногт тавигдсан даруй олны дургүйцлийг ихээр төрүүлжээ. Хятад улсын олон зуун жилийн түүхийн “гэрч” болсон Хориотой хотыг доромжилсон үйлдэлд ял оноох хэрэгтэй гэж олон нийт сэтгэгдлээ бичсэн байна. Харин зарим хүмүүс түүх соёлоо хүндлээгүй энэхүү эмэгтэйг цаазаар авах ёстой гэсэн байна.

Энэхүү асуудалд “Хориотой хот”-ын музейн ажилтан “Тус ордонд аялж буй хүмүүст үйлчлэх ариун цэврийн 14 өрөө байдаг. Энэхүү хот нь маш том газрыг хамардаг учир тус ордон музейд аялаж буй хүн бүрийг бид хянах боломжгүй” гэж мэдэгджээ.

“Хориотой хот” нь Мин улсын үеэс Чин гүрний хааны үе хүртэл 24 хааны үе дамжин амьдарч байсан ордон бөгөөд өдөрт  80.000 хүн зочилдог түүхэн ордон юм. Тус музейд нийт 1,684,490 үзмэр байдгаас 92 хувь нь үнэт үзмэрт тооцогддог түүхэн хот юм.


URL:

Сэтгэгдэл бичих