Улс төр Арго багшаар оролдсон уу

Дэлхийн 25 орны хэлээр ус цас шиг ярьдаг, хэдхэн сарын дотор хөрш улсынхаа хэлийг судлаад олон мянган ханз цээжилж, сурах бичиг, ном биччихдэг, бас ч хоосонгүй зурхай зурж, засал хийдэг гэх мэтээр атаархмаар олон эрдэм, чадалтай хүнийг хэн бэ гэж тааварт оруулбал бүгд л Б.Арго багш гэж нэгэн дуугаар хариулах нь лавтай.

Гэтэл одоо зүгээр сууж байтал улс төр их багшаар оролдоод байгаа юм байх. Энэ сарын 15-нд Баянгол дүүргийн АН-д элсэн үнэмлэхээ гардан авсан байна. Үнэмлэхийг нь гардуулсан дүүргийн намын хорооны дарга бүсгүй түүгээр бахархаж байгаа бололтой.

Бурхан багш бүтээдэг эрдэм чадал ихтэй Б.Арго багшид АН-ынхан хувь заяагаа даатгавал энэ жилийн сонгуульд ялах магадлалтай гэж түүний зурхайд буусан ч байж мэднэ шүү.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих