Хятадын коммунистуудад зориулан таблет гаргажээ

БНХАУ-ын Коммунист намын гишүүд, төрийн алба хаагчдад зориулсан “RedPad Number One” хэмээх таблет худалдаанд гарчээ. 1600 ам.долларын үнэтэй энэ компьютерийг зохион бүтээгч Лю Сяньжи “Бидний шинэ бүтээл өрсөлдөгчдөөсөө олон талаар давуу. Тухайлбал, энэ компьютерийн тусламжтайгаар төрийн албан хаагч, намын удирдлагад ажиллаж буй хүмүүсийн хаяг, утас, и-мэйл хаягийг олж болно. Түүнээс гадна интернэтээр сонин хэвлэл, блог унших программ суулгасан. Намын ажилтнууд, төрийн албан хаагчдын хувьд “RedPad” нь бараг ажлын үнэмлэх болох юм” гэжээ. Энэ компьютерийг энгийн иргэдэд худалдаалахг үй аж.


URL:

Сэтгэгдэл бичих