ЦЕГ: “Хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн” гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон

230

Хөвсгөл-Улаанбаатар чиглэлийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завдсан тухай мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан.  Тэгвэл, олон нийтийг айдаст автуулсан дээрх мэдээлэл худал болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Бид “хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар, Хөвсгөлд хүүхэд хайрцагт хийж автобусаар зөөвөрлөсөн гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон. Нийгмийг айдаст автуулсан ор үндэсгүй худал мэдээлэл тараагүй байхыг хүсье” гэв.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих