Яармагийн замыг маргааш нээхээр ажиллаж байна гэв

247

Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байна. ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа юм. Төлөвлөсөн хугацааны дагуу маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Түүнчлэн Яармагийн гүүрний зам засварын ажилтай холбогдуулан хотын төвөөс ”Чингис хаан” олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгаа тул зорчигч та нислэгийн цагаасаа хоцрохгүйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих