Гадаад валютын нөөц хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдэв

5071

Монгол Улсын гадаад валютын нөөц сүүлийн хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдэж, дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.

Гадаад валютын нөөц нэмэгдэхэд дараах гурван зүйл нөлөөлсөн гэдгийг Төв банк мэдээлээд буй. Нэгдүгээрт, экспортын голлох түүхий эдийн үнэ, хэмжээ сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн, хоёрдугаарт, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас урт хугацааны санхүүжилт орж ирсэн, гуравдугаарт, хөрөнгө оруулалт, тэр дундаа Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт тогтвортой байсан нөлөөлсөн байна.

 Eaglenews


URL:

Нэр: Зочин Огноо: 19 July 2019

Тэгвэл яагаад долларын ханш буурахгуй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.