Трампын хүү Монголд ан хийхээр ирсэн үү

Трампын_хүүӨнгөрсөн бямба гарагт АНУын ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор Монголд аялахаар ирээд, Алтай таван Богдыг зорьсон. ГХЯ-нд хандаагүй, хувийн шугамаар ирсэн тул албаны ямар ч уулзалт товлоогүй аж. Трампын хөвгүүдийг ангийн хорхойтой, сайн ч бууддаг талаар олон улсын хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Гол шалтгаан нь АНУ-д ховор ан амьтны арьс, түүхий эд оруулах хоригийг зөөллөсөн шийдвэр гаргасан нь зэрлэг Африкт хориотой ан хийх үзэгдлийг ихэсгэсэнтэй холбож шүүмжилж байв. Харин энэ удаад Трамп Жуниор дархан цаазат ангаар баялаг баруун хязгаарыг зорьсон нь дэлхий даяар шуугисан асуудалтай холбож хардахад хүргэлээ. Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг орон нутгаас өгдөг. Тухайн жилд хэдэн төрлийн хичнээн ан хийх хязгаарыг баталсны дараа анчдад үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ авдаг байна. Ан тус бүр өөр өөр тарифтай. Тухайлбал, аргаль, угалз зэргийг агнахад 40-50 мянган ам.долларын төлбөртэй. Түүнийг орон нутаг болон анчдыг зуучлах компани хуваан авдаг байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Монгол Улсад “авиралт хийнэ үү, ан хийнэ үү, яана уу” хамаагүй. Орон нутагт хөрөнгө оруулж, алс баруун хязгаарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа нь чухал биз.

ЗГМ сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.