Нэг настай охиноо мөргөж амь насыг нь хохироосон золгүй явдал болжээ

5844

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Амь насаа алдсан ослын тухайд, Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай, эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарыг хоёр хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Осол өчигдөр 23:30 цагийн орчимд гарчээ.

Мөн өчигдөр өглөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь ухарч байхдаа нэг настай, охиноо мөргөж амь насыг нь хохироосон золгүй явдал болжээ. Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлэхгүй бол бяцхан үрсээ санамсаргүйгээр алдахыг энэ осол харуулж байна.

Мөн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол ихсэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.