Н.Мөнхбаяр:Т.Энхсайхан биднийг болон иргэдийг өөрийнхөө улс төрд ашиглаж байна

байр-810x500Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд “Фүжи холдинг” ХХК шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй. Ингээд 2017 онд”Фүжи девелопмент” ХХК 100 хувь хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлжээ.

Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул”Нэхмэлийн шар”-ын айлууд дахин төлөвлөлтийн төслөө “Фүжи девелопмент” ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа юм.

85 хувийн гүйцэтгэлтэй байранд Нэхмэлийн шарын 140 өрх орохоор хүлээн түрээсийн байранд гурван жил амьдарч байгаа ч өнөөдөр барилгын ажил зогссон байдалтай, хэзээ шинэ байрандаа орох нь тодорхойгүй байна.

“Фүжи девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Д.НАРАНБОЛД:

-”Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар найман барилгад дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон энэ барилга дээр анх “Фүжи холдинг” ХХК төслийн батламжтай байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Энхсайхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацаж байна. “Фүжи холдинг” нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явсан. Ингээд 2017 онд манай “Фүжи девелопмент” компанид санал тавьснаар бид “Фүжи констракшн групп” нэрээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. “Фүжи холдинг” компани нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд манай компани болон оршин суугчдын нэр хүндэд халдаж байгаа тул хотын даргаас дахин төлөвлөлтийн батламжийн гэрээг “Фүжи холдинг”-оос манай компани руу шилжүүлэх хүсэлтээ явуулахаар болсон

Фүжи девелопмент ХХК-ийн Ерөнхий захирал Н.Мөнхбаяр

“Т.Энхсайхан биднийг болон иргэдийг өөрийнхөө улс төрд ашиглаж, ор үндэсгүйгээр гүтгэж, хамааралгүй хүмүүстэй холбож байгаад харамсаж байна.

Бид нэмхэлийн шарбайрыг шинэчлэх төсөлд 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид энэ хүмүүсийн нэгийг ч танихгүй бөгөөд манай компани зөвхөн бизнесийн салбарт л үйл ажиллагаа явуулж байгаа.

Тиймд бид Т.Энхсайхан гэдэг хүнийг ямар үндэслэлтэйгээр манай компанийн нэр хүндэд халдаж байгаагхууль шүүхийн байгууллагаар шалгуулна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих