Түлэгдсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна гэв

5da51e715a6eaӨнгөрсөн баасан гарагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын караокед гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдаж, долоон хүний биеийн байдал хүнд, Улаанбаатар хот руу хүргэгдсэн. Одоогоор тухайн долоон хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа ажээ.

Анхны дуудлага манайд 23 цаг 06 минутад ирсэн. Дуудлагын дагуу ОБГ-ын гал түймэр унтраах 15 дугаар ангийн гуравдугаар салаа үүрэг гүйцэтгэсэн. Алба хаагчид хоёр минутад галын тархалтыг зогсоож, бүрэн унтраан гарч чадалгүй үлдсэн найман хүнийг аврах үйл ажиллагааг эхлүүлсэн. Нэг хүн амь насаа алдаж, долоон хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн байдалтайгаар аймгийн эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн шөнө аймгийн Онцгой комисс хуралдаад ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комисс, Монгол Улсын Шадар сайдад уламжилсны үндсэн дээр нисдэг тэрэг ирж, нэн яаралтай нэгдүгээр шатны эмнэлэгт хүргэх долоон хүнийг онгоцоор тээвэрлэж хүргэсэн. Одоогоор хоёр хүний биеийн байдал маш хүнд, таван хүнийх анх очсон түвшиндээ байна гэсэн мэдээллийг аваад байна. Одоогоор гал гарсан шалтгаан тогтоогдоогүй, үүн дээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Дүгнэлт гарсны дараа олон нийтэд мэдээлнэ гэж аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ хэллээ.

Эмнэлгийн байгууллагын гаргасан дүгнэлтээр эмнэлэгт хүргэгдсэн долоон хүнээс нэг хүн 100 хувийн, бусад нь 50-иас доош хувийн түлэгдэлттэй байгаа гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.