Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, нэг ажилтан амиа алджээ

1575623527_5c959a31b4acbӨнгөрсөн өвөл  “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон харамсалтай хэрэг гарсан.  Тэгвэл өнөөдөр 14 цагийн орчимд тус  компанийн уурхайд дахин осол гарч, нэг иргэн алтан амиа алджээ.

Эх суррвалжийн мэдээлж байгаагаар осолд орж амиа алдсан иргэн 26 настай цэл залуухан хүү байсан бөгөөд техникт дарагдаж амь насаа алдсан гэж мэдээлж байна.

Осол гарсан хэсэг нь туул голын баруун талд байрладаг тул Булган аймгийн Бүрэг Хангай сумын нутагт харьяалагддаг аж.  Одоогоор хэрэг юунаас болсон нь тодорхойгүй байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр осол гарах үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй байсан гэж мэдээллээ. Хэргийг Булган аймаг дахь цагдаагийн хэлтэсээс шалгаж байгаа аж.

FACT.MN

 


URL:

Нэр: zochin Огноо: 9 December 2019

Эрдэнэт хүний алтан амиар дэнчин тавьж, өөрсдөө баяжих хэрэгтэй л байдаг юм байх даа

Сэтгэгдэл бичих