Түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлийг илрүүлжээ

8594

Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг  хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2020 оны 01 дүгээр сарын 18, 20-ны өдүүдэд хяналт, шалгалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн амны нүхтийн зам орчим баригдаж буй обьектод 711.35 кг буюу 27 шуудай түүхий нүүрс, мөн дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн задгайд 300 кг орчим түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг илрүүлж Хан-Уул дүүргийн шуурхай штабын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, хураагдсан түүхий нүүрсийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1118 дугаар захирамжийн дагуу Амгалан дулааны цахилгаан станц ХХК-ны хашаанд төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

Иргэд та бүхэн Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.