Түймэр мэт л тархаж буй Коронавирусээс хайртай хүмүүсээ хамгаалья!

9689

Түймэр мэт л тархаж буй аюулт вирусээс хайртай хүмүүсээ хамтдаа хамгаалья. Өвөө, эмээ дээр Зайлшгүй шаардлагаар зочлох хүмүүс маань амны хаалт заавал зүүгээрэй. Төрийн банкаар дүүрэн тэтгэврийн зээлэнд оочерлосон настай хүмүүс байсан.

Ёсоо бодоод гэртээ идээ, будаагаа бэлдээд ёсолж болох ч аав ээждээ, хөгшин ах эгчдээ л золгоод болоо гэж бодож байгаа иргэн та иргэний үүргээ биелүүлэн гэртээ л шинэлнэ үү. Хүүхдүүд ирвэл гээд санаа нь зовоостой настангууд минь илүү олон жил эрүүл саруул амьдрахын тулд үр хүүхэддээ ирэхгүй шүү гэдгийн эртхэн хэлж өөрийгөө болон өрөөлийг аварна уу.

Ойлгохгүй, гомдохвий гэж битгий эмзэглээрэй. Бид ойлгуулах хэрэгтэй. Шинжлэх ухаан хөгжсөн мөнгөтэй хөрөнгөтэй, чадалтай Хятад яг энэ байдлаар гал алдаж 2000 мянган хүнээ алдаад байна. Ханиадаа ч эмчлэх оргүй газраар хүүхэд хөгшидөө хэвтүүлэн эм, тариа, эмч сувилагчийн хүрэлцээгүй манай Улсад ГАЛ АЛДВАЛ юу болох вэ?

Заа гайгүй байлгүй гээд хэнэггүй зан, хариуцлагагүй байдалаа битгий гаргаарай. Гуйя.

Энэ үеийг л давбал цааш маш олон жил хамтдаа эрүүл саруул элэг бүтэн байцгаана шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.