МАН-ын Бага хурал завсарлаж, АН-ынхан цахимаар хаалттай хуралдаж байна

51B3BFE4-4142-4F5B-A5A3-1CDB356E5220

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хугацаа өнөөдөр дуусна. Энэ дагуу МАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлж, яг одоо тодорхойгүй хугацаагаар завсарлаад байгаа бол АН-ын Үндэсний бодлогын хороо 12.00 цагаас эхлэн цахимаар хаалттай хуралдаж байна.

Харин МАХН-ын Бага чуулган 16.00 цагаас хуралдахаар цагаа товлоод байгаа юм.

УИХ-ын сонгуульд дараа 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн ч дээр нэр дурдсан намуудаас хэн хэн нэр дэвших нь олон нийтийн анхаарлыг татдаг. Харин одоогийн байдлаар “Шинэ” эвсэлд багтаж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам нэр дэвшигчдээ тодруулаад байгаа юм. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өнөөдөр 00.00 цагаас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх ёстой.

Мөн өнөөдөр УИХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх хуулийн хугацаа дуусч байна. Бие даан нэрээ дэвшүүлсэн хүмүүс өнөөдөр СЕХ-нд холбогдох материалуудаа хүлээлгэн өгөх ёстой.


URL: