Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-ний өдөр гэхэд буцаана

16062059945fbcc22a1bb5f

Цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдав. Энэ үеэр Улаанбаатарт гацсан хөдөө орон нутгийн иргэдийг аймаг, орон нутаг руу нь буцаах бэлтгэлээ хангаж, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутагт нь буцаана гэж Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “Хотод “гацсан” иргэдийг аймаг, орон нутаг руу буцаах бэлтгэл ажил хангагдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг буцаана. Одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн судалгааг гаргаж дууссан. Эдгээр иргэдийг бүртгэх аппликейшн бэлэн болсон.

Хотоос гарах хүсэлтэй иргэдийг www.119.mn гэсэн бүртгэлийн системд бүртгэсний дараа шинжилгээнд хамруулах юм. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан бол орон нутгийн иргэд цагдаагийн хяналт дор гэртээ харина гэсэн үг. Тухайн аймаг, орон нутаг иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалт зүүсэн байх, амны хаалттай байх шаардлагатай юм. Хотоос гэртээ харьсан иргэн 14 хоног өөрийгөө тусгаарлана. Мөн гэрийн тусгаарлалтад орох иргэдэд хяналт тавихыг аймаг, сумын удирдлагууд, шат шатны байгууллагад үүрэг болгосон” гэв.


URL: