ЭМЯ: 11 хүнээс Covid-19 илэрч, дотоодын халдвар 429 боллоо
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр (2020.12.01) нийт 12015 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд Covid-19 илэрсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Улаанбаатар хот, зургаан аймагт тандалт судалгаа үргэлжилж байна. Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 812 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 429 болж байна. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 445 хүн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд гурван хүн байна. Улаанбаатар хотын голомтод шинээр зургаан хүн халдвар авсан.
URL: